
Таван настай Риши Шив дэлгэцээ нүд цавчахгүй ширтэхийн сацуу хуруугаа товчлуур дээрээ хурдан гэгч нь гүйлгэн, компьютер код бичин сууна. Ингэж суухад нь хэн ч саад болохгүй. Хүү гэрийнхээ хамгийн дуртай хэсэг болох ээжийнхээ ширээн дээр суун, юу хийж байгаа талаараа “Энэ бол Flappy Bird гэдэг тоглоом. Бараг л дуусчихсан, өнгө будгыг нь солин, тааруулах гэсэн ажлууд л дутуу байгаа” гэж ярьлаа.
Хүү багаасаа компьютер, технологид сонирхолтой байсныг нь аав, ээж нь анхааралдаа авч улмаар хүүхдүүдэд програмчлалын хичээл ордог Whitehat Jr компанид дагуулан очжээ. Дөрөвхөн сарын хугацаанд Риши хүү код бичин сурж, өөрийн анхны тоглоомоо бичин дуусжээ. Код бичихэд суралцаж байгаа бусад хүүхдүүдийн хамт долоо хоногийн гурван цагийг өнгөрүүлдэг байна.
Энэтхэгийн Бэнгалуру, Дэли, Мумбай, Гүрүграм хотууд дахь технологийн компаниуд энэхүү хэрэгцээг хангахаар хүүхдүүдэд зориулсан хичээлийн хөтөлбөрийг явуулж эхлээд байгаа юм.Риши хүүгийн хичээллэдэг Whitehat Jr төвийн хувьд хүүхдүүдэд эхлээд энгийн код, комманд, алгоритмуудыг заан сургадаг. Дараа нь компьютерийн ойлгох хэлээр хэрхэн олон үйлдлийг хамтатган даалгавар өгөхийг заадаг байна. Энэ насны хүүхдүүд уншиж, бичиж чадахгүй учраас тус төвөөс үлгэр, бичлэг, зургаар дамжуулан гол санааг нь ойлгуулдаг.
Хүүхэд 4-5 настайгаасаа эхлээд логикийн үндсэн ойлголттой болж эхэлдэг учраас компьютерийн кодод ч мөн энэ наснаас эхлэн суралцах боломжтой ажээ.
Эх сурвалж: weforum
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.