• Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид “Тавантолгой түлш”-ний үйлдвэр дээр хяналт тавьж байна

    2019-10-10

    Нийслэлийн Мэргэлжийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хийн  хордлогын талаарх хоногийн мэдэллийг өглөө.  Өчигдөр өглөөний 6 цагаас өнөө өглөөний 6 цагийн байдлаар 17 өрхийн 34 иргэн угаарын хийнд хордлоо гэх дуудлага иржээ. Үүнээс 18 хүүхэд байсан бөгөөд гүн хордлогод орсон хүн байхгүй гэх мэдээллийг албаныхан өгөв . Харин өмнө нь угаарын хийнд хордсон 9 том хүн гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

    Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд зөв галлах арга зааварчилгаа, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах мэдээллийг өгөн ажиллаж байгаа. Одоогоор дээрх сайжруулсан шахмал түлшийг зөв галлахтай холбоотой мэдээллийг 136 мянган өрхөд тараажээ. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар “Тавантолгой түлш”-ний үйлдвэр дээр хянан тавьж байгаа ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ