• Хятадад нээлтээ хийсэн дэлхийн хамгийн урт гүүр явган хүний зам, унадаг дугуйн замуудтай

    Төв Хятадын Хэбэй мужийн нийслэл хотноо, Хөх мөрний дээгүүр хамгийн урт давхар гүүр ашиглалтад орлоо. Хөх мөрнийг давсан давхар дүүжин гүүр нь 1.7 метр автомашины замтай бөгөөд уртаашаа 4.13 километр урттай. Дээд тавцан нь цагт 80 километр хурдлах боломжтой зургаан эгнээ замаас бүрдэх бол доод тавцан нь 60 км/цаг хурдлах зургаан эгнээ замаас бүрдэнэ.

    Дээд тавцанд автомашины замын хоёр талаар нь явган хүний замыг шийдэж өгсөн бол доод замын хоёр хажуу талаар нь унадаг дугуйн замыг шийдэж өгчээ. “Шинэ гүүр нь түгжрэлийг бууруулах, хотын тэнцвэртэй хөгжлийг ахиухалахад туслана” гэж гүйцэтгэгч компани болох Ухуань хотын хот байгуулалт хөрөнгө оруулалт, хөгжлийн группын дэд ерөнхийлөгч Лин Чи хэлжээ.

    Эх сурвалж: xinhua

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ