• Үндэсний номын сан, УДЭТ, УДБЭТ-ынхан хамтарч мэдээлэл хийнэ

    Засгийн газар УДЭТ, УДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэн барих шийвдэр гаргаж, зураг төсвийн тендэр зарласан ч нэр бүхий улс төрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс соёлын өв болсон хуучин барилгуудыг нураах нь буруу хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн.

    Үүнтэй холбоотойгоор, Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад төсөвлөсөн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг зогсоохоос өөр аргагүй болсон тухай энэ сарын 8-нд буюу өнгөсөн мягмар гарагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлээд буй.

    Энэ асуудлаар Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрынхан хамтран мэдээлэл хийхээр болжээ.

    Хэвлэлийн хурал өнөөдөр 11.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд тус байгууллагуудын удирдлагууд болон уран бүтээлчид, ажилчид оролцоно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ