• Лавров АНУ-ыг “аюултай тоглоом” хийсэн гэж буруутгалаа

    Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн нөхцөл байдалд АНУ “аюултай тоглоом тоглож байна” гэж мэдэгдлээ хэмээн РТ мэдээлэв.

    Түүний хэлснээр Арабын Бүгд Найрамдах Сири Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлын талаарх Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолын шаардлагыг зөрчсөн аж.

    Лавровын тэмдэглэснээр АНУ “квази-төрийн бүтцийг зохион байгуулж, тэдний амьжиргаа, эрч хүчийг хангаж, Курдын сэдвийг маш идэвхтэй сурталчилж байсан” гэжээ.

    “Энэ бол маш аюултай тоглоом. Бид маргааш нь Иракт очоод, Иракийн курдуудтай ярилцаж байхад надад итгэл төрөөгүй … ” гэж Лавров хэллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ