• Мбаппе Францын шигшээ багийн хоёр тоглолтыг өнжинө

    “Пари Сен-Жермен” багийн довтлогч Килиан Мбаппе нар Евро-2020 тэмцээний урьдчилсан шатанд Исланд, Туркийн багуудтай хийх Францын шигшээ багт тоглохгүй. Энэ тухай L`Equipe мэдээлэв.

    20 настай довтлогч Аваргуудын лигийн хэсгийн хоёрдугаар тойрогт Туркийн “Галатасарай”-тай хийсэн тоглолтын үеэр гуяныхаа бэртэлийг улам нэмсэн.

    Дэлхийн аварга багийн ахлах дасгалжуулагч Дидье Дешам хөлбөмбөгчний эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхаар шийджээ. Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд Мбаппег “Боруссия” менхегладбах багийн довтлогч Алассан Плеа орлох болно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ