• Glenlivet брэндээс капсулан хэлбэртэй Шотланд виски үйлдвэрлэж эхэллээ

    Шотландын виски үйлдвэрлэгч Glenlivet компаниас витамин шиг гадуураа тунгалаг бүрхүүлтэй капсулан хэлбэрийн виски үйлдвэрлэж эхэлжээ.

    195 жилийн түүхтэй тус компани нь шинэ бүтээгдэхүүнээ “Шотланд вискиг заавал мөс, аягатай хамт уух хэрэггүй боллоо. Вискигээр дүүрэн капсулын хувьд гадарх гадаргуу нь далайн замгаар хйисэн учраас хүний биед бүрэн задрах боломжтойгоос гадна аман дотор тэсэрдэг чихэр шиг тэсрэх болно” гэж танилцуулжээ.

    Нэг ширхэг капсульд 23 грамм Шотланд виски байх бөгөөд гурван амттны сонголттой байх юм.  Лондон хотноо үргэлжилж буй Коктэйлийн долоо хоногоор Лондонгийн уушийн газруудад худалдаалж байна.

     

    Эх сурвалж: cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ