• Орхон аймагт боом өвчний тохиолдол бүртгэгджээ

    Орхон аймагт энэ сарын 1-нд малаас хүнд халдварладаг боом өвчний тохиолдол илэрчээ. Click To Tweet Тодруулбал, тус аймгийн Баян-Өндөр сумын харьяат 27  настай иргэн Х-гийн зүүн гар нь хавдаж өндөр халуурсан байдалтайгаар БОЭТ-д  хандсан байна. Шинжилгээний дээжийг Халдвар судлалын үндэсний төвд илгээхэд малын гоц халдварт боом өвчин гэсэн онош батлагджээ.

    Тиймээс Баян-Өндөр сумын ЗДТГ, ОБГ зэрэг холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, эрсдэлийн үнэлгээ хийн хязгаарлалтын бүс тогтоох талаар Булган аймгийн Бугат сумын ЗДТГ-тай харилцан тохиролцжээ.

    Иргэн Х Булган аймгийн Бугат сумаас уг халдварыг авсан тул ойр хавийн зургаан өрхийн 55 иргэнд эрүүл мэндийн үзлэг хийж ариутгал, халдваргүйтлийг эрчимжүүлжээ. Click To TweetНийт 6274 м.кв талбайг ариутгасан байна. Иргэн Х-ийн биеийн байдал одоогоор сайн байна.

    Боом нь хурц хордлогот нянгийн гаралтай өвчин юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ