
“Тавантолгой Түлш” ХК-ийн зөвлөх З.Золжаргал шахмал түлшийг хэрэглэх аюулгүй ажиллагааны зааварчилгааг өглөө. Дараах дөрвөн зөвлөмжийг дагаснаар дутуу шаталт, угаарын хий үүсэхээс сэргийлж, эрүүл мэндээ хамгаалах боломжтой.
- Зуух болон ханан пийшингийн холболтын бүрэн бус битүүмжлэгдсэн байдал нь дутуу шаталтыг үүсгэдэг. Иймээс ханан пийшингээ зуухтайгаа холбохдоо бүрэн бүтэн, битүүмжлэх хэрэгтэй.
- Пийшинг хөөлөхгүй удвал агаарын урсгалыг бөглөн, улмаар зууханд угаар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг учраас тогтмол цэвэрлэгээ хийж байх хэрэгтэй.
- Стандартын дагуу ханан пийшинд тортгоо авах хаалт, нээлтийг шийдэж өгсөн байх ёстой. Тортог дүүрсэн тохиолдолд агаарын сувгийг бөглөн, зуухнаас агаар татахгүй болж, улмаар дутуу шаталт үүсч, угаарын хий ялгардаг.
- Ханан пийшинг удаан хугацаанд галлаагүй бол аюулгүй байдлаа ханган өдрийн цагаар туршилтын галлагаа хийх хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.