• С.Амарсайхан: Ирэх сарын 1-нээс өмнө айл өрх бүрт угаарын хий хэмжигч төхөөрөмжүүдийг үнэ төлбөргүйгээр суулгана

    2019-10-09

    Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг талаар Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

    С.Амарсайхан “Айл өрхүүдэд утаа мэдрэгч төхөөрөмж тавих асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж, шийдвэрлүүллээ. Сайжруулсан түлшний хэрэглээг хэвшүүлэх, хүний эрүүл мэндэд учрах хохирлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа ажлыг зогсоохгүй байх, эргүүлээд иргэдээ эрсдэлд оруулахгүй байхыг хот бүх талаар авч хэрэгжүүлэх ёстой. Арваннэгдүгээр сарын нэгнээс өмнө айл өрхүүдэд угаарын хийг хэмжигч бага оврын төхөөрөмжүүдийг суулгана гэсэн төлөвлөгөөтэй байна” хэмээн мэдээлэл өглөө.

    Ямар улсын, нийт хэдэн ширхэг угаарын хий хэмжигч аппаратыг айл өрхүүдэд суурилуулах талаар “200 мянган гаруй айл өрхийн судалгааг дахин нягталж, аль төхөөрөмж нь хамгийн зохистой гэдгийг мэргэжлийн байгууллагууд шийднэ.

    Төхөөрөмжийн хувьд 30 мянгаас-300 мянган төгрөгийн хүртэл үнэтэй байгаа. Click To Tweet Бид хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, үнэ өртгийн хувьд боломжийг нь сонгоно” хэмээн ярьдаа.

    Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг иргэдэд олгох санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны төсөв болон нийслэлийн төсөвт зохицуулалт хийж гаргахаар болжээ.Мөн айл өрхөд эхний удаадаа үнэгүй суурилуулж өгнө гэлээ.

    Иргэдэд сайжруулсан шахмал түлшийг хэрхэн галлах талаарх зөвлөмжийг нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид айл өрх бүрт зөвлөмж хүргэн ажиллаж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ