• Рио-де-Жанейрогийн ойролцоо “давстай цас” оржээ

    Рио-де-Жанейро хотын зүүн хэсэгт орших Кабо Фриогийн амралтын бүсийн Араруама Лагун далайн эрэг дээр хар салхи босч цасан хунгар шиг зүйлийг тогтоосон гэв. Бразилийн хэсэг дугуйчид байгалийн ховор үзэгдлийн гэрч болсон байна.

    Орон нутгийн биологичдын тайлбарласнаар лагун дахь ус нь маш их давстай байжээ. Эргийн далайн давалгаа энд байнга хөөс үүсгэдэг байна. Гэтэл хүчтэй салхи нь их хэмжээний хөөс үүсэхийг өдөөж, бүх зүйлийг эрэг дээр аваачиж, нэгэн төрлийн цасан ширхэг үүсгэжээ. Энэ тухай G1 сайт мэдээлжээ.

    Энэхүү үзэгдэл нь хүрээлэн буй орчны бохирдолтой ямар ч холбоогүй гэдгийг биологич Эдуардо Пимента нутгийн иргэд болон жуулчдад итгүүлж чаджээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ