С.Бэхбат: Хэлмэгдсэдийн музейг газар дээр нь шинээр баригдах барилга дотор байршуулна

Хэлмэгдсэндийн музейг буулган, оронд нь музей, оффисын зориулалттай барилга барихаар болсон тухай Хот байгуулалт, хөгжлийн газраас олон нийтэд мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын насжилт өндөртэй 629 орон сууцанд чанар, ашиглалтын үнэлгээ хийхэд 349 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан

Хот байгуулалт хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүйн байдал хэлтсийн мэргэжилтэн Н.Золжаргал ямар үндэслэлтэйгээр музейг буулган, дахин барилгажуулах болсон талаар “Одоогийн байдлаар Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа 3895 орчим орон сууцны барилга байдаг. Тэдгээрээс 2000 оноос өмнө баригдсан буюу насжилт өндөртэй 629 орон сууц байдаг. Click To Tweet  Эдгээрт ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахад 349 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан.ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг үндэслэж НМХГ-ын байцаагч нар 234 орон сууцны ашиглалтыг хориглосон байдаг.

НМХГ-аас ийм шийдвэр гарсан тохиолдолд оршин суугчдаас буулгах талаар санал авч, 80-аас дээш хувь ньдэмжсэн тохиолдолд буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлдэг. Click To Tweet Одоогийн байдлаар 162 барилгыг буулгаж, шинээр барих ажил эхлээд байна”  гэсэн мэдээллийг өглөө.

Тус музейг буулгалаа гэхэд оронд нь ямар барилга байгууламж барих талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр:

Энд 22 давхар музей, оффисын зориулалттай барилга барина. Шинэ барилгын дотор нэг давхарт нь музейг сэргээн засварлаад барих бөгөөд 1-4 давхар музейн эзэмшилд байна. Газар Гэндэн сангийн эзэмшилд байдаг.Тус барилгын архетиктур төлөвлөлтийн даалгавар батлагдчихсан.

Хэлмэгдсэдийн музей шинээр баригдах 22 давхар барилгын 1-4 давхарыг эзэмшинэ

Үргэлжлүүлэн П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, П.Гэндэнгийн ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат :

“Богд хааныг нас барсны дараа манай өвөө П.Гэндэнг бага хурлын даргаар сонгосон байдаг. 1930-аад онд баригдсан модон байшин учраас 1980-аад онд буулгах шийдвэр гарч байснаас хойш 90 жил болчихсон байна. Click To TweetОдоо бол үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан.

Хүмүүс нураачихсан гээд байгаа, би бол буулгасан гэж хэлнэ. Би энэ шийдвэрийг бие дааж гаргаагүй. Нэгдүгээрт, олон настай зүйлийг хойч үедээ үлдээх ёстой. Хоёрдугаарт, манай музейн хувьд өндөр үнэтэй биет зүйлс байдаггүй, голдуу хүнтэй холбоотой баримт бичиг, зургууд байдаг. Шинээр баригдахад доторх зохион байгуулалтыг өөрчилж, шинэчлэнэ.

Мөн мэргэжлийн, мэдлэг боловсролтой хүмүүстэй нэлээд зөвлөлдөж энэ шийдвэрийг гаргасан. Энэ хугацаанд хэрхэн сэргээн засварлаж болох талаар олон хувилбарыг судалж байлаа. Ингээд байшин дотор барих шийдэлд хүрсэн” хэмээн ярьлаа. Мөн тэрээр БНСУ, Франц улсуудын түүхэн барилгаа шинэ барилга дотор сэргээн барьсан жишээ зургуудыг ирсэн сэтгүүлчдэд танилцуулсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ