• Б.Оюундарь:Үдшийн 21-22 цагт унтаж хэвшсэн хүүхдийн дархлаа дэмжигдэж, томуугаар өвчлөх нь бага байдаг

    1. НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Оюундарьтай томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.

    -Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед дархлаагаа хэрхэн дэмжиж томуугийн өвчлөлөөс сэргийлэх вэ?

    -Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор дагаад улирлын  томуу эхэлдэг. Томуугийн улирал  ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Энэ өвөл томуугийн тархалт ихсэх магадлал байна. Click To TweetТиймээс иргэд  өөрсдийн зүгээс хийж болох томуугаас  урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авснаар томуу, томуу төст өвчнөөр өвдөхгүй байх боломжтой.

    Томуугаас сэргийлэх аргыг  өвөрмөц болон өвөрмөц бус гэж хоёр ангилдаг. Өвармөц бус арга  нь хувь хүмүүс гэрийн нөхцөлд  хийж болох урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэлдэг бол өвөрмөц гэдэгт эмнэлгийн нөхцөлд хийдэг дархлаажуулалтыг хэлж байгаа юм. Хувь хүн томуу, томуу төст өвчнөөр өвчлөхгүй байхын тулд   ерөөсөө л  сайн унтаж амрах, шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах, томуугийн дархлаажуулалтад хамрагдах  шаардлагатай.

    Тухайлбал, витамин С-ээр баялаг халуун аарц, байгалийн зэрлэг чацаргана, аньс, нэрс зэрэг зэрлэг жимсийг буцалгаж халуун бүлээнээр нь ууж, хонь, адууны мах зэрэг шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх, өглөө оройд амаа давстай бүлээн усаар зайлах… Click To Tweet

    Дархлаагаа сайн байлгая гэвэл хангалттай унтаж амрах хэрэгтэй. Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтахад нойроо бүтэн авсанаар дархлаа хэвийн ажиллана гэж үздэг бол бага насны хүүдийг наснаас нь хамааран 12-15 цаг унтуулах шаардлагатай байдаг. Click To Tweet Өөрөөр хэлбэл,  сургууль болон цэцэрлэгийн насны хүүхдийг орой 21  цаг гэхэд унтуулсан байх шаардлагатай.  Үдшийн 21 цагт орондоо орсон хүүхдийн өсөлтийн гормон ялгаралт дэмждэг бол 22 цагт унтвал дархлааны гормонууд дэмжигддэг. Click To TweetМөн хамгийн чухал нь даарч болохгүй. Одоо улирал солигдох зааг дээр өглөө оройдоо сэрүүхэн, өдөртөө дулаахан байгаа учир цаг агаартаа тохируулж хувцаслах шаардлагатай. Үүнээс гадна гэртээ чийгтэй цэвэрлэгээг сайтар хийж агаарын солилцоог хангах  хэрэгтэй. Эдгээр энгийн аргууд дээр нэмээд хувь хүний зан үйлтэй холбоотой эрүүл ахуйн дадлуудыг  сахих шаардлагатай. Эцэг, эхчүүд гаднаас гэртээ оронгуутаа хүүхдээ тэвэрч үнсдэг. Үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй. Гараа савандаж угааснаар 200 сая нян, вирусыг цэвэрлэж өгдөг. Ингэснээр хүүхдээ болон өөрийгөө нян вирусын халдвараас хамгаалах боломжтой.

    -Хувь хүмүүсийн зөв дадал элдэв өвчлөлөөс сэргийлэхэд хамгийн чухал үүрэгтэй. Гэтэл унтахын өмнө гар утсаа үзэх, хүүхэддээ тоглуулах, тогтмол нэг цагт унтдаггүй гэх мэтчилэн амьдралын буруу хэвшилтэй олон хүн байдаг шүү дээ?

    -Тэгэлгүй яахав. Ухаалаг утас бидний хэрэглээ болсноор ажил, амьдралын нэгээхэн хэсэг болсон байна. Орой унтахын өмнө утсаа ширтэхдээ цаг өнгөрч байгааг анзаардаггүй. Нэг мэдхэд 1,2 цаг болсон байдаг. Click To TweetТогтмол цагт унтаж хэвшихийн тулд орой унтахын өмнө утсаа оролдохгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Бага насны хүүхдийн дэлгэц ширтэх  цагийг хязгаарлах шаардлагатай.

    Нүдний хараанд муугаар нөлөөлж донтолт үүсгэхээс гадна утсаар тоглоод суухаараа ямар ч хөдөлөгөөнгүй суучихдаг.Гэтэл гүйж үсэрч, харайж тоглосноор бие нь чийрэгжиж дархлаа нь дэмжигддэг. Click To Tweet Хувь хүний зөв дадал өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ элдэв өвчлөлөөс хамгаалах хамгийн том суурь болдог. Жишээ нь, манайхан зөв найтаалгаж хэвшээгүй Click To Tweet. Зөв найтаалт нь мэдээж найтаах үедээ ам, хамраа таглах. Гэхдээ гар, хувцсаараа таглахгүй байх хэрэгтэй. Нэг удаагийн сальфетка хэрэглэж амаа дарж найтаачихаад амаа дарах нь зүйтэй. Сальфетка байхгүй бол гараа нугалж байгаад тохойныхоо дотор талд амаа дарж найтаах  хэрэгтэй.

    -Томуугийн халдварын шинж тэмдэг илэрвэл гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

    Ханиад томуугаас сэргийлэх, туссан үед эдгэрэлтийг түргэсгэх, хүндрэлээс сэргийлэхэд гарийн асаргаа маш чухал. Click To TweetХамгийн гол нь сайн унтаж амрах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй юм. Үүнээс гадна эмчид хандаж, эмчийн бичиж өгсөн жорийн дагуу эм уух хэрэгтэй. Тэгэхгүй манайхан өөрсдөө дураараа эм уудаг нь маш буруу. Томуугийн халдвар нь вирусаар үүсгэгддэг. Энэ тохиолдолд  антибиотик уугаад ямар ч нэмэргүй.

    Эмч нар ямар үед антибиотик уухыг зөвлөдөг вэ гэхээр томуугийн вирусын халдвар аваад дархлаа дарангуйлагдаад муудсан байхад давхар бактерийн халдвар авсан байгаа үед зөвлөдөг.

    Энэ жилээс бага насны хүүхдийг аль болох гэрт нь асаргаа сувилгааг нь сайн хийж эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхийг зөвлөхгүй байгаа. Яагаад гэхээр вирусын халдвар авсан хүүхэд эмнэлэгт ирээд эмчлүүлэхдээ дахин вирусын халдвар тохиолдол их байдагтай холбоотой юм. Гэхдээ мэдээж  хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхэддээ эмчилгээгээ хийнэ.

    Өнөөдрийн байдлаар томуугийн халдвар ямар байна вэ?

    -Яг томууг үүсгэгч өвөрмөц вирус эргэлтэд ороогүй байна. Томуу төст өвчнийг үүсгэж байгаа вирусын  хэв шинжүүд тархсан байна. Энэ нь томуугийн өвөрмөц вирусыг бодвол шинж тэмдэг нь хөнгөн тусдаг. Гэхдээ иргэд тайвширч болохгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайтар авахыг зөвлөж байна.

    -Томуугийн вакциныг хийлгэснээр томуугаар өвчлөхгүй гэсэн үг үү эсвэл өвчилсөн ч хөнгөн хэлбэрээр хүрнэ гэсэн үг үү?

    -Дархлаажуулалтыг  ХӨСҮТ-дээр хийгээд эхэлчихсэн. Товлолт вакцинд ороогүй учраас сайн дурын үндсэн дээр хийдэг. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд хийгээп эхэлчихсэн байна. Энэ вакциныг хийлгэх нь олон талын ач холбогдолтой. Гол нь хувь хүний биеийн онцлогоос хамаарна. Томуу тусахаас сэргийлэх гол ач холбогдолтой. Зарим хүмүүс вакцин хийлгэсэн хэрнээ томуу туссан ч хөнгөн хэлбэрээр илэрнэ. Click To Tweet

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ