• АНУ 12 сарын хугацаанд нэг сая хууль бус цагаачдыг саатуулжээ

    АНУ-ын хилийн хамгаалалтынхан Мексиктэй хиллэдэг хэсэгт өнгөрсөн 12 сарын хугацаанд нэг сая орчим бичиг баримтгүй цагаачдыг  саатуулан, зогсоожээ. Энэ нь сүүлийн арван жилд байгаагүй өндөр тоо баримт гэж албаныхан мэдээллэв.

    2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн Дональд Трамп хууль бус цагаачлалыг зогсоохын тулд тэмцэж буй. Түүний авч хэрэгжүүлсэн ажлын дүнд  хилийн орчмын баривчилгаа эрс буурчээ. 2019 оны тавдугаар сард Мексиктэй хиллэдэг хилийн орчим 144 мянган баривчилгаа явагдсан бол өнгөрөгч есдүгээр сарын байдлаар энэ тоо 52 мянга болон буурчээ.

    Улсын хойд хил дээрх цагаачдын цувааны дийлэнхийг өлсгөлөн, хүчирхийллээс дайжин,дүрвэж буй Төв Америкийн олон зуун цагаачид бүрдүүлж байгаа  бөгөөд тэд АНУ-аас орогнол хүсэж байгаа юм.

    Трампын засаг захиргаанаас Гондурас, Гватемала, Сальвадорын дүрвэгсдийг АНУ-д орогнохыг таслан зогсоохын тулд Мексикийг тэдгээр хүмүүст дамжин өнгөрөх зөвшөөрөл олгохгүй байхыг, мөн дамжин өнгөрсөн эхний улсдаа орогнохыг шаардаад байгаа юм. Эрх баригчдын зүгээс АНУ-д орогнох хүсэлт гаргасан бүх хүмүүсийг Мексик рүү албадан буцаах шийдвэрийг гаргасан боловч шүүхийн зүгээс энэ шийдвэрийн хэрэгжилтэд хориг тавьжээ.

    Мөн АНУ-ын конгресс Мексикийн хилийн дагуух хана босгох ажлыг санхүүжүүлахаас татгалзсан учир өөр төсөл, хөтөлбөрт зарцуулагдах байсан Пентагоны төсвөөс 3.6 тэрбум ам.долларыг илүүчилж, есөн метрийн өндөр 3200 киломерт урт ханыг барих ажлыг эхлүүлээд буй.

    Эх сурвалж: Afp

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ