Johnson & Johnson америкчуудад 8 тэрбум доллар төлнө

26 настай Николас Мюррей шүүхэд хандан тус компаний эсрэг зарга мэдүүлжээ. Тэрээр Risperdal хэмээх вирусын эсрэг эмийг бага насандаа хэрэглэсэн байна. Гэтэл тус эм нь эрчүүдэд маш их тааламжгүй гаж нөлөө үзүүлдэг гинекомастия (хөхний булчирхайг томруулагч) байсан аж. Үйлдвэрлэгч харин энэ талаар хэрэглэгчдэд анхааруулахаа мартжээ.

Энэ хэргийн анхны шүүх хурал 2015 онд болсон байна. Шүүхийн тангарагтнууд хохирогчийн талыг баримталсан. Мюррей Johnson & Johnson-аас 1.75 сая доллар авах ёстой байжээ. Гэвч өнгөрсөн оны хоёрдугаар сард Пенсильвани мужийн давж заалдах шатны шүүх Мюррейд өгөх нөхөн олговрын хэмжээг 680 мянган доллар болгон бууруулжээ.

Тиймээс тэрбээр дахин шүүх дээр очоод ялсан гэж ТАСС мэдээлэв. Ингэснээр хохирсон хүмүүст Johnson & Johnson 8 тэрбум доллар төлнө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ