Хайрлаж байна гэдэг нь бардам байж болно гэсэн үг биш гэдгийг “Хьюстон Рокетс” багт санууллаа

АНУ-ын “Хьюстон Рокетс” багийн ерөнхий менежер Дэрилл Морей твиттерт жиргэж зураг байрлуулсан нь Хонконгийн хэт даврагч талын уриа лоозон байсан гэнэ. Үүний дараа Хятадын Сагсан бөмбөгийн холбоо хариу болгож, уг клубтэй солилцоо хамтын ажиллагаагаа түр зогсоох шийдвэр гаргажээ.

Хятадын үндэсний телевиз ч “Хьюстон Рокетс” багийн оролцсон тоглолтыг дахин цацахаа больсон байна. Хятадын олон ивээн тэтгэгчид болон бизнесийн түншүүд ч Хьюстон Рокетс багтай хамтын ажиллагаагаа тасалдуулахыг мэдэгдэж, зарим сайтууд Хьюстон Рокетс багтай холбоотой бичээс үлдэх орон зайг хаасан байна. Хятадын том том сайтууд ч хариу тусгал гаргасан байна.

Хятадын Тэн Шүнь /Tencent/ ч Хьюстон Рокетс багтай холбоотой онлайн шууд нэвтрүүлэг болон мэдээллээ түр зогсоосон байна. Тао Бао, Жин Дүн зэрэг цахим бизнесийн тавцан ч “Хьюстон Рокетс баг”-тай холбоотой бүтээгдэхүүнийг худалдахаа больсон байна.

АНУ-ын зарим хүмүүс Дэрил Морейгийн твиттерт жиргэсэн зүйлийг “үг ярианы эрх чөлөө” шошгоо хадахаар чармайж байгаа хэмээн хятадууд дургүйцэж байна.

АНУ-ын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны /NBA/ ерөнхийлөгч Адам Силвер “NBA-гийн үнэт зүйлсийн тухай үзэл нь Морейгийн өөрийн саналаа илэрхийлэхийг дэмжинэ” гэжээ. АНУ-ын зарим хүмүүс твиттерээр NBA-д Хятад улс хэрэггүй, Хятад улсад NBA хэрэгтэй гэж дур зоригоор хэлжээ. Морейгийн байр суурь Хятадын сагсан бөмбөг сонирхогчдыг хохироож, Хьюстон Рокетс багийн байр суурь Хятадын ард иргэдэд халдсан гэж үзэж байна.

2002 онд Хятадын тамирчин Яао Мин АНУ-ын Сагсан бөмбөгийн холбооны “Хьюстон Рокетс” багт тоглож байснаар бахархаж, “Хьюстон Рокетс” багт хайртай болсон гэв.

2019 онд Хятадын ард түмэн Морейгийн үг ярианаас болж “Хьюстон Рокетс” багийг орхиж, NBA-г хөсөр хаяж болох юм. “Хятадууд эх орондоо хайртай байдаг. Хятад хүмүүс ямарваа хүний Хонконгийн асуудлаар хар цагааныг тонгоруулан гар дүрэхийг зөвшөөрөхгүй юм” гэлээ.

“Хятад улс NBA-гаас салж чадахгүй биш, харин NBA Хятад улсаас салж чадахгүй. Өнгөрсөн улирлын NBA-гийн тэмцээнийг Хятадын 640 сая хүн сонирхож, Хятадын нийгмийн сүлжээн дээр 144 сая дагагчтайг битгий мартаарай. Хятадын зах зээлд NBA-гийн үнэ 4.2 тэрбум ам доллароор үнэлэгдэж байдаг” гэжээ.

Хайрлаж байна гэдэг нь бардам байж болно гэсэн үг биш гэдгийг “Хьюстон Рокет”с багт сануулж байна. “Дээрх тоо баримтыг судалж, Морейг хэрхэн шийтгэхээ нарийн тунгаан бодоорой” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ