
Иргэд сайжруулсан шахмал түлшийг түлэх технологийг зөрчих, зуухны бэлэн байдал хангагдаагүйн улмаас угаартаж эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа хэмээн холбогдох албаныхан мэдээлсэн.Тиймээс түлшийг түлэхдээ дараах зааврыг чандлан мөрдөхийг анхааруулж байна. Click To Tweet
- Түлшийг чийггүй хуурай орчинд хадгалах Click To Tweet
- Ханан пийшинг хөөлж цэвэрлэн, агаарын урсгалыг чөлөөтэй болгох
- Зуух пийшингийн битүүмжлэлийг шалгаж нягтлах
- Зуух, пийшингийн янданг хөөлж цэвэрлэх Click To Tweet
- Янданг хэт нам дор байрлуулаагүй эсэхийг нягтлах
- Түлшний дүүргэлтийг 60-70 байхаар тооцож хэт ихээр дүүргэж хийхгүй байх. Click To Tweet
Түлшийг уламжлалт зуух, төслийн зуух, ханан пийшин зэрэгт түлэхэд асуудалгүй, туршилтаар баталгаажсан гэж мэргэжилтнүүд нь хэлж байна. Харин нам даралтын зуухтай айлууд зуух нь халахгүй бгаа тохиолдолд 7011-9400 утсаар дуудлага өгч үнэгүй зуухаа засуулж, заавар зөвлөгөө авах боломжтой юм. Click To Tweet
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.