Головкин мэргэжлийн боксын IBF-ийн дунд жингийн дэлхийн аварга болов

Казахстаны боксчин Геннадий Головкин Украины Сергей Деревянченког ялснаар Дэлхийн боксын холбоо (IBF) -ны дунд жинд түрүүллээ.

Энэ тулаан 12 тойрог үргэлжилж, Головкин онооны зөрүүгээр ялсан юм.

Энэхүү өрсөлдөөн  DAZN платформтой байгуулсан гэрээний дагуу Казахстаны тамирчны хувьд хоёр дахь нь байлаа. Энэ гэрээний дагуу тэрээр гурван жилийн хугацаанд зургаан тулаан хийх ёстой.

Сануулахад, өнгөрсөн намар Головкин WBA, WBC-ийн дагуу дэлхийн аварга цолыг хүртсэн. Одоо боксчин 39 ялснаас 35-ыг нь нокаутаар ялсан бол, нэг ялагдал, нэг тэнцээтэй байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ