• Эрчим хүчний сайд асан М.Сономпилд ногдуулсан ялыг хэвээр үлдээлээ

    2019-10-08
    Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ.

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний 266 сая төгрөг авсан гэх хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрийг гаргасан. Харин  шүүгдэгч М.Сономпил анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан нь ийн эцэслэн шийдэгдлээ.

    Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан. Прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “…хахууль авсан…” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ