
Нийслэлийн иргэдийг айдаст автуулаад байгаа сайжруулсан шахмал түлшний асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 23-нд зохион байгуулахаар нийслэлийн төлөлөөгчид нэгджээ. Click To Tweet
Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэх шийдвэр гарсан. Гэвч энэ сар гарсаар 7 иргэн угаартаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Иргэдийн зүгээс сайжруулсан түлшний үйлдвэрлэхэд технологийн горим алдагдсан, аль нэг шатанд алдаа гарсан гэж үзэж байгаа бол холбогдох албаныхан цэвэр хэрэглээтэй нь холбон тайлбарлаж байгаа юм Click To Tweet.
Түүнчлэн уламжлалт зууханд түлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг нуун дарагдуулсан гэх мэдээлэл гараад байгаа билээ.
Цаашлаад холбогдох байгууллагууд өөр өөр мэдээлэл хийж байгаа учир олон нийтэд нээлттэй, ил тод болгох зорилгоор нийтийн сонсгол хийх санаачлагыг НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид гаргасан байна. Click To Tweet Уг саналаа өнөөдөр НИТХ-ын дарга Р.Дагвад өгсөн. Мөн Тэдний санаачилгыг МАН-ын С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ж.Батсайхан нарын төлөөлөгч дэмжиж гарын үсгээ зуржээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Find More Information here on that Topic: gereg.mn/news/33201 […]