• Орос багш үлдсэн ганц сурагчдаа хичээл заахын тулд тосгондоо үлджээ

    Өдгөө 61 настай Уминур Күчүкова аль хэдийн тэтгэвэртээ гарчихсан байх ёстой боловч устан үгүй болж байгаа тосгоныхоо сүүлчийн сурагчид хичээл заахын тулд үргэлжлүүлэн ажиллажээ. Дараа жилээс эхлэн багшлахгүй болсон тул сургууль нь хаалгаа барихаар болжээ.

    Сибирийн Сибилякова гэх энэхүү тосгон нь бусад тосгонуудын адил 1991 онд ЗХУ задран унасантай хамт,  улсын нэгдсэн ферм эрхлэлт байхгүй болсноор хоосорчээ. 1970-аад онд Сибилякова тосгоны бага сургууль дөрвөн анги, 72 сурагчтайгаар хичээллэдэг байв.

    Күчүкова гуайн хувьд тус сургуульд 42 жил багшилсан бөгөөд энэ хичээлийн жил дуусахад тосгоноос 50 километрийн зайтай газар шинэ байшин худалдан авч, тэтгэвэртээ гарахаар төлөвлөөд буй. Одоо тус тосгон нь нийт 39 оршин суугчтай бөгөөд цорын ганц сургуулийн насны хүүхэд нь есөн настай Равил Измухаметов юм.

    Тосгоны сургууль хаагдсаны дараа хүү Иртуш голоор 30 минут завиар явж байж очих сургуульд суралцана гэлээ.

    Эх сурвалж: reuters

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ