• Угаарын хий ихсэхэд дохиолол өгдөг хэмжигч аппаратууд 70-150 мянган төгрөгийн үнэтэй байна

    Гал нь шатах материал , дулааны эх үүсвэр болон хүчилтөрөгч гурвын харилцан үйлчлэлээр бий болдог. Гал үүсгэгч дээрх хүчин зүйлсийг галын гурвалжин гэх бөгөөд эдгээрийн аль нэгийг тусгаарласан тохиолдолд гал асах, шаталт үүсэх үйл явц болохгүй.

    Нүүрсхүчлийн хий/СО2/ бол түлш агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж шатахад ялгардаг хий бөгөөд үүнийг хоргүй хий гэж ойлгож болно.

    Харин угаарын хий/CO/ нь зуухан доторх агаарын эргэлт муу, хүчилтөрөгч хангалтгүй тохиолдолд дээр дурьдсанчлан шаталт үүсэх боломжгүй болж дутуу шаталтын дүнд үүсдэг хортой хий юм. Угаарын хийн хүлцэх хэвийн хэмжээ нь 9 байдаг. Хэрвээ угаарын хийн хэмжээ 400-800 ppm байвал 2-3 цагийн дотор, 1000-аас дээш байвал 1-3 минутын дотор үхэлд хүргэх аюултай.

    Өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан шахмал түлшний асуудлын хүрээнд анхнаасаа яригдаагүй байшингийн стандартын тухай болон хэрвээ байшин стандартын дагуу баригдсан бол угаарын хий мэдрэгч суурилагдсан байдаг гэж ярьсан юм. Тэрээр “Айл өрх бүр стандартын бус сууцтай байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй. Угаарын хий мэдрэгч аппарат орчин, өрх бүрт хэрэглэх боломжтой төхөөрөмж байдаг гэдэг саналуудыг эрдэмтэд хэлж байна. Иргэд өөрсдийн эрүүл мэндийг анхаарах нь зүйтэй” гэж хэлжээ.

    Тэгвэл стандарын шаардлага хангасан UL сертификаттай угаарын хий хэмжигч нь зайгаар ажилладаг, нэмэлт үйлдэлтэй эсэхээс хамаараад дунджаар 26-56 ам.долларын үнэтэй байх юм. Энэ удаагийн мэдээллээрээ дэлхийд галын аюулгүй байдал чиглэлийн урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр 100 жилийн түүхтэй компаниудын бүтээгдэхүүнийг оруулсан болно. Мөн дорх брэндүүдийн хувьд 2020 оноос эхлэн хэрэгжиж эхлэх UL-ээс 2018 онд танилцуулсан Галын дохиоллын шинэ стандартад нийцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа аж.

    10 жилийн баттери, аюулын дохиололтой угаарын хий хэмжигч 45-56 ам.доллар/Kidde брэнд/

    Зайгаар ажилладаг, аюулын дохиолол бүхий угаарын хий хэмжигч 26-34 ам.доллар/Kidde брэнд/

    Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй эндээс танилцана уу.

    Зайгаар ажилладаг, зөөврийн угаарын хий хэмжигч 29.95 ам.доллар/First alarm/

    10 жилийн батери, өрөөний температур давхар хэмжигч угаарын хий хэмжигч  44.95 ам.доллар /First alarm/

    Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй эндээс танилцана уу.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ