• Ерөнхий сайд Дорноговь аймагт ажиллаж байна

    Дөрвөн жилийн өмнө Энэтхэгийн Ерөнхий сайд Моди манай улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих төслийг санхүүжүүлэхээ мэдэгдсэн.

    Уг төслийн зорилго нь дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, Монгол Улсын эдийн засгийг түлш, шатахуунаар ханган нефть, химийн үйлдвэрийн суурийг бий болгох юм. Цоо шинэ аж үйлдвэрийг төлөвлөж, бүтээн байгуулахад нэн тэргүүнд дэд бүтцүүдийг бий болгох шаардлагатай болсон.

    Үйлдвэрийн технологийн бус байгууламжийн бус барилга угсралт 2020 оны хавраас эхлэхтэй холбогдуулан үйлдвэрийн талбайд техник, тоног төхөөрөмж, бараа материал тээвэрлэх дэд бүтцийг бэлэн болгох үүднээс өнгөрсөн онд Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэлх 20 км төмөр замын салаа болон хүнд даацын авто зам барих, цахилгаан дамжуулах шугам тавих ажлыг зохион байгуулах талаар Засгийн газрын 2018 оны 02 дугаар тогтоол гарсан.

    Тэгвэл дээрх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусаж, хүлээлгэж өгөх нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.10.08/ 11.00 цагт эхэлнэ.

    Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан яг одоо Дорноговь аймагт ажиллаж байна. Ерөнхий сайдын бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар багтсан.

    Энэтхэг улсын Газрын тос, байгалийн хийн сайд Шри Дармэндр Драдан, Энэтхэг улсын Элчин сайд ноён Сингх, Энэтхэг улсын Гадаад харилцааны сайдын зөвлөх, энэхүү дэд бүтцийн ажлын санаачлагч ноён Панкаж Кумар Синкх  нарын төлөөлөгчид нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ