• Алдарт Конго сармагчны уран зургуудыг 250 мянган ам.доллараар худалдана

    Конго сармагчин нь 1950-аад онд өөрийн уран зургуудаараа нэр алдарт хүрчээ. Анх зураач Десмонд Моррис бийр будгаа бэлэн орхиод явсныг нь сармагчин ашиглаад зураг зурчихсан байснаар нээж байжээ. Алдарт Пабло Пикассо хүртэл Конго сармагчныг шүтэж нэг зургийг нь студийнхээ хананд өлгөсөн байсан гэсэн яриа бий.Ийнхүү гурван жилийн хугацаанд Конго сармагчин абстракт импрессионизм чиглэлээр 400 орчим уран бүтээл туурвисан байдаг. 1964 онд Конго сармагчин нас барсан ч одоог хүртэл түүний туурвисан бүтээл өндрөөр үнэлэгдсээр байна.
    2005 онд түүний гурван зургийг Лондоны Бонхамын дуудлага худалдаагаар 14 мянган фунт.стерлингээр худалдаалсан нь анхны үнэлгээ болох 600 фунт.стерлингээс хамаагүй өндөр үнэлгээ байлаа.
    Хажуудаа авч уран бүтээл туурвих эхлэлийг нь тавьсан зураач Десмонд Моррис тэдгээр 400 гаруй уран зургийг эзэмшдэг. Ирэх арванхосрдугаар сард Лондоны галерид бүтээл бүрийг 1850-7400 ам.доллараар үнэлэн худалдаална гэжээ.
    Эх сурвалж: cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ