• “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар Р.Батсүхийг томилжээ

    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Цэнгэл ажлаа өгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн зөвлөхөөр томилогдсон. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсаны дараа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн даргаар ажиллаж  байсан.

    Б.Цэнгэлийг ажлаа өгсөнтэй холбогдуулан, тус компанийн ТУЗ-өөс шийдвэр гаргаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р.Батсүхийг томилжээ. Р.Батсүх нь 2018 оны долдугаар сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан аж.

    Намтар:

    • Гүйцэтгэх захирал Р.Батсүх нь 1976 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.
    • 1983-1993 онд Төв аймгийн Сэргэлэн сумын 10 жилийн дунд сургууль
    • 1993-1998 онд Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр
    • 2000-2001 онд Удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүй
    • 2007-2009 онд Тайланд улсын Бангког хотноо Азийн технологийн их сургуулийг Тээврийн инженерийн мастер зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.

    Ажилласан байдал:

    • 1988-1999 онд “УБТЗ” ХНН Дархан өртөөнд Галт тэрэгний холбогч найруулагч АВХ
    • 1999-2003 онд Ачаа тээврийн албанд Сургалт засварын инженер
    • 2003-2007 онд Айраг өртөө зангилааны Дарга
    • 2009-2010 онд ЗГХА, төмөр замын газарт Техник, технологийн мэргэжилтэн
    • 2012-2013 онд Зам, тээврийн яаманд Мэргэжилтэн
    • 2013-2015 онд Азийн хөгжлийн банкинд Логистикийн чадавхийг хөгжүүлэх төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан.
    • 2018 оны 07 сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирлаар ажиллаж иржээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ