Физиологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэд тодорлоо

1901 оноос Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи-анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Энэ оны физиологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзнээр Америкийн эрдэмтэн Уильям Келин, Грегг Семенце, Их Британийн эрдэмтэн Петер Ратклифф нар тодорчээ. Тэд амьд эд эсүүд бие махбодын хүчилтөрөгчийн түвшин өөрчлөгдөх үед хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг нээснийхээ төлөө уг нэр хүндтэй шагналыг хүртжээ.

Нобелийн хорооноос мэдээлснээр, эрдэмтэд эд эсүүдэд хүчилтөрөгч дутагдаж байгааг, мөн энэ үед хэрхэх ёстой вэ гэдгийг чухам ямар байдлаар ойлгож буйг тогтоож чаджээ.

Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог хамгийн нэр хүндтэй уг шагналыг 216 хүн хүртээд байна. Click To Tweet

Шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тус шагналыг үндэслэгч, Шведийн үйлдвэр эрхлэгч Альфред Нобелийн /1833–1896/ таалал төгссөн өдөр болох юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ