Сурагчдын улирлын амралт аравдугаар сарын 28-нд эхэлнэ

2019-10-07

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тоот тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчид нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэснээр аравдугаар сарын 28-наас эхлэн долоо хоног амарна.

Нийслэлийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:

  • I улиралд аравдугаар сарын 28-наас эхлэн арваннэгдүгээр сарын нэгнийг дуустал нэг долоо хоног буюу ажлын таван өдөр
  • II улиралд арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр гуравдугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
  • Цагаан сараар хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улиралд гуравдугаар сарын 23-наас эхэлж дөрөвдүгээр сарын гуравныг дуустал 2 долоо хоног
  • Зуны амралт I-V анги зургадугаар сарын нэгнээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын наймны өдрөөс эхэлнэ.

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:

  • I улиралд аравдугаар сарын 28-наас эхлэн арваннэгдүгээр сарын нэгнийг дуустал 1 долоо хоног
  • II улиралд арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн нэгдүгээрсарын 10-ныг дуустал 2 долоо хоног
  • Цагаан сараар хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улиралд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
  • Зуны амралт I-V анги зургадугаар сарын нэгнээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын наймны өдрөөс эхэлнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ