• Монголын оюуны спортын тамирчин хүүхдүүд дэлхийн 4 рекордыг шинэчлэн тогтоолоо

    2019-10-07

    Энэ сарын 5-6-ны өдрүүдэд Индонез улсад 13 улс орны 133 тамирчид оюун ухаан, ой тогтоолтоороо уралдлаа. Гурав дахь удаагийн Азийн ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монголоос 16 тамирчид оролцон 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл, нийт 67 медалийн эзэд болжээ. Нийт 90 медалиас 67-г нь аван, нийлбэр оноогоороо БНХАУ, Индонез улсуудын араас жагсжээ.

    Тэмцээний туршид Монголын тамирчин хүүхдүүд дэлхийн дөрвөн рекордыг шинэчлэн тогтоов. Бага насны “30 минутын хоёр оронтой тоо”-ны төрөлд Ш.Наранбат 3555 тоог тогтоосон бол өсвөрийн насны кард нүдлэх төрөл Э.Лхагвадулам 978 кардыг тус тус нүдлэн тогтоожээ.

    Ийнхүү Монголын Оюун ухааны академийн тамирчид 55 дах удаагийн олон улсын тэмцээндээ амжилттай оролцож, медалийн буухиагаа үргэлжлүүлэн 1004-т хүргэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ