Иргэншлийг нь худалдан авч болох 10 улс

Их Британийн 18-50 насны 500 иргэн оролцсон нэгэн судалгааны дүнд тэдний 80 хувь нь хоёрдогч иргэншилтэй болохыг хүсдэг, харин 11 хувь нь аль хэдийн хоёр иргэншилтэй гэж хариулжээ. Яагаад хоёрдогч иргэншлийг тэгэж их хүсэх шалтгааныг асуумжаар авахад 28.5 хувь нь илүү эрх чөлөөтэй, хүний эрхийг дээдэлдэг, 16.4 хувь нь бизнес хийх боломжтой, 12 хувь нь амьдрах орчин сайтай учраас гэж хариулжээ.

Хэд хэдэн улсууд “Хөрөнгө оруулалтаар иргэншилтэй болох нь” гэсэн хөтөлбөр хэрэгждэг. Энэ нь тус улсын Засгийн газраас тогтоосон хэмжээний хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчдад  пасспорт олгохын сацуу “элит” статусд оруулдаг. Харин зарим газар зөвхөн тусгай виз олгож, түүнийг нь дагалдаж элит иргэншлийн статус ирдэг байна.

Тайланд- Иргэншил олгох долоон төрлийн визээс сонголтоо хийх боломжтой. Нэг жилийн иргэншил гурван  мянган ам.доллараас эхэлнэ.

Камбож- Улсын эдийн засгийг сэргээн босгох үйлсэд 245 мянган ам.долларын хандив өгснөөр иргэншилтэй болно.

Турк-250 ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдаж авах/улсын банкинд 500 мянган ам.доллар байршуулах/Засгийн газрын бондод 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр иргэншилтэй болно.

Грек- 290 мянган ам.долларын үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авснаар тус улсын иргэншилтэй болно.

Португал- 500 мянган фунт.стерлингээр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, эсвэл хамгийн багадаа 10 ширхэг ажлын байрыг шинээр бий болгосноор “Алтан виз” авах боломжтой.

Испани- 438 мянган ам.доллараар үл хөдлөх хөрөнгө худалдаж авах/ 1 сая фунт.стерлингээр үнэлэгдэх тус улсын компаниудын хувьцааг худалдаж авах/улсын банкинд нэг сая фунт.стерлинг байршуулах маягаар “Алтан виз” авах боломжтой.

Канад-Хоёр болон түүнээс дээш жил бизнес эрхэлсэн туршлагатай байх, гэр бүлийн нийт хөрөнгө 1.6 сая ам.доллараас давсан байх, гэр бүлийн бүх гишүүд Канадын эрүүл мэндийн, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх, 800 мянган ам.доллараас багагүй хөрөнгө оруулалтыг тодорхой журмын дагуу хийсэн зэрэг шаардлагуудыг хангасан тохиолдолд иргэншилтэй болно.

Австрали- 2.5 сая австрали доллараас илүү хэмжээний хөрөнгөтэй байх, тус улсын төсөл, хөтөлбөрт 1.5 сая австрали долларын хөрөнгө оруулалт хийсэн байх шаардлагатай.

 

Сент-Люсия-Үндэсний эдийн засгийн санд нь 100 мянган ам.доллар хандивлах/үл хөдлөх хөрөнгөд 300 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх/ямарваа нэгэн төсөлд 3.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх зэрэг гурван сонголттой.

Доминика-Нэг хүний иргэншлийг 100 мянган ам.доллар, гэр бүлээрээ иргэншил хүсэх бол 200 мянган ам.долларыг улсын Үндэсний өөрчлөлтийн санд хандивлан иргэншилтэй болох эсвэл дээрх  дүнтэй тэнцэхүйц мөнгийг үл хөдлөх хөрөнгөд оруулан иргэншилтэй болно.

Эх сурвалж:businessinsider

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ