• М.Анхцэцэг дэлхийн цомын эзэн болов

    АНУ-д энэ сарын 4-6-нд болсон хүндийг өргөлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг оролцож, дэлхийн цомын эзэн боллоо.

    Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг алт, Г.Ануужин мөнгө, Э.Билэгсайхан хүрэл медаль хүртжээ.

    Олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг нь өнгөрсөн сард Тайландад болсон дэлхийн аваргын тэмцээний 81 кг-ийн жинд оролцож хүрэл медаль хүртсэнээр дэлхийн аваргын ихэр хүрэл медальтан болоод байлаа. Ингэхдээ Монгол Улсын хүндийг өргөлтийн гурван дээд амжилтыг шинэчилсэн билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ