• Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гэм бурууг хэлэлцэх шүүх хурлыг 22-нд хийнэ

    Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

    Ингээд эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр  10:00 цагт болж,  яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүллээ.

    Тэдний  гэм буруутай эсэхийг  шүүх хуралдааныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 22-ны  өдрийн 09:30 минутад хийхээр товложээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ