•  Г.Бадамхатан:Барьцалдуулагч  бодис гээд байгаа нь Хятадад үйлдвэрлэсэн ургамлын гаралтай химийн хоргүй бодис

    2019-10-07

    “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй шахмал түлшний орц найрлагын талаар тус компанийн ахлах зөвлөх Техникийн ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх инженер Г.Бадамхатантай ярилцлаа.

    -Өнгөрөгч амралтын өдрүүдэд иргэд сайжруулсан шахмал түлшинд угаартаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Сайжруулсан шахмал түлшний орц найрлаганд нь ямар бодисууд орсон бэ?

    -Манай шахмал түлшний 95 хувь нь Өмнөговиос зөөж авчирч байгаа угааж баяжигдсан эрчим хүчний   нүүрс. Тодорхой хэмжээгээр тоос шороо механик хольцууд нь салсан нүүрс байгаа. Энэ нүүрсэн дээрээ холбогч бодис SB гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үед гарч ирсэн шахмал түлшний зориулалттай, цагаан шаргал өнгөтэй хуурай бодисыг хэрэглэсэн.

    Энэ элементийн бүтэц нь нүүрс төрөгч C-41.93 хувь, устөрөгч H-6-7 хувь, хүчилтөрөгч O-49.93%, Азот N 1.25%, PH 6.8-7.2% байгаа юм. Энэ бодисыг манайхан барьцалдуулагч бодис гэж нэрлээд байгаа. Хуурай агааржуулалттай, нөхцөлд  ус чийг борооноос хамгаалж хадгалах горимтой.

    Гарал үүсэл нь ургамлын гаралтай, үр тариа эрдэнэ шиш, чихрийн манжин зэрэг ургамлуудын сүрэллэг ишийг боловсруулаад гаргаж авдаг учраас химийн хортой үнэр танар байхгүй . Энэ бодисоос сайжруулсан шахмал түлшинд 2.5 хувь орж байгаа. Мөн “soot free”  гэдэг  утаа хөө тортог бууруулдаг  шингэн бодис ордог. Энэ нь БНСУ-ын Эрүүл мэндийн  байгууллагаас шалгарсан бодис.

    Энэтхэг, Хятад, Солонгос зэрэг Азийн томоохон орнууд агаарын бохирдлоо бууруулахад ашиглаж байсан, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын алтан медальтай, нано технологиор гаргаж авсан бодис юм.

    Бодисын онцлог нь шаталт муутай нүүрс-устөрөгчийн бүрэн шаталтыг дэмжиж, утаа тортог агаар бохирдуулдаг хийн бохирдлыг бууруулж, зуух янданд хөө тортог суухаас хамгаалдаг эко бүтээгдэхүүн юм. Үүнийг шахмал түлшиндээ хэрэглэхдээ шахмалын хольцыг  зуурах усанд хольж хэрэглэдэг учраас бага орцтой ордог.

    -Иргэд угаартсан нь буруу хэрэглээнээс болов уу?

    -Ямар ч түлшийг зөв зохистой галлахгүй бол угаар гардаг. Нүүрс түлдэг байхад угаартах хэрэг олон гардаг байсан. Угаарын хий юу юм бэ гэдгийг эхлээд  хэлье гэж бодож байна. Аливаа түлшийг түлхэд зуухан дотор хүчил төрөгчийн оролцоотой бүрэн гүйцэт шаталт явагддаг. Зуухан дотор хүчилтөрөгчийн хэмжээ багасаад агаарын солилцоо муудаад ирэхээр түлж байгаа түлш дутуу шатаад угаарын хий CO-г үүсдэг. Энэ нь үнэргүй, өнгөгүй, амтгүй тэр болгон мэдэгддэггүй хий учраас хүмүүс  хордохдоо амархан байдаг.

    Зууханд хийсэн түлшээ гүйцэт шатаагүй байхад яндангийн хавхлаг, зуухны хаалт зэргийг хааж болохгүй. Цаашлаад зуухны бүрэн байдал түлшний шаталтад их чухал  нөлөөтэй. Хувь хүн өөрөө түлшээ бүрэн шатаж байна уу, үгүй юу гэдэгт хяналт анхаарал тавих ёстой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон харамсалтай хэрэг сайжруулсан түлшний дутуу шаталтаас болсон болов уу гэж бодож байна. Угаарын хий дутуу шаталт явагдсаны улмаас гардаг.

    Өмнө хийсэн нүүрсэн дээрээ гал нэмэхдээ хэт ихээр нэмсэн бол дутуу шаталт явагдаж угаар гарна.  Манай түлш илч өндөр учраас түрүүчийн хийсэн түлшний дөл цог нь дуусаагүй байхад дээрээс нь 5,10 ширхэгээр хийх ёстой. Манайхан нүүрс түлэхдээ хувин, тороор хийдэг байсан шигээ бодож их хэмжээгээр түлээд байна . Ингэснээр цогоо дарж унтраагаад агаарын солилцоо муу явагдаж, уугиад шатаж эхлэхээсээ өмнө угаарын хий гаргаад байгаа юм. Тиймээс зуухандаа түлш нэмэх, хавхлаг зэргийг заавал дүрэм журмын дагуу хийж байх ёстой. Үүн дээр л алдаад байх шиг байна.

    -Нүүрс шиг хувингаар хийх  бус бага багаар тасралтгүй түлэх ёстой гэсэн үг үү?

    -Өмнөх цогон дээр 5,10 ширхэгээр бага багаар хийснээр бүрэн гүйцэт шаталт явагдана. Бөөнөөр нь их хийснээр ноцож чадахгүй, угаарын хий гарч байгаа юм. Угаарын хий гэдэг нь CO. Өөрөөр хэлбэл, дутуу шатсан нүүрс төрөгчийн исэл. Стандартад CO-ийн хэмжээг 9800-аас доош байх ёстой зааж өгсөн байдаг бол манай түлшинд энэ бодисын хэмжээ 2388 байдаг. Стандартаас 4 дахин бага байна.

    Сайжруулсан шахмал түлшийг бүрэн гүйцэт зөв шатаавал угаартах аюул гарах ямар ч үндэс байхгүй. Түлшээ буруу, дутуу шатаасантай холбоотойгоор харамсалтай хэрэг гарлаа.

    -Түлшинд асуудал байв уу эсвэл буруу хэрэглээнээс болсон уу гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь гарсан уу?

    -Өнөө өглөө дүгнэлт гарсан. Олон нийтийн сүлжээгээр барьцалдуулагч бодис химийн орц найрлагатай гэх мэт мэдээллүүд явж байна. Гаалийн лаборатори барьцалдуулагч гээд байгаа холбогч бодист шинжилгээ хийсэн. Мөн 4-5  уул уурхайн лабораториуд түлшинд шинжилгээ хийхэд ямар нэгэн асуудалгүй гэж гарлаа.

    -Сайжруулсан шахмал түлшийг хэдэн удаа шинжилгээнд хамруулсан бэ?

    -МХЕГ, Уул уурхайн төв лаборатори, Олон улсын лабораториуудад шинжилгээнд хамруулсан. Мөн Солонгос, Япон руу шинжилгээнд явуулсан. Шинжилгээний дүгнэлт олон улсын стандартад нийцсэн агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Анх туршиж байхдаа 30,40 шинжилгээ өгсөн. Мэргэжлийн хяналтаас сар бүр хөндлөнгийн шинжилгээ хийж хяналт тавьж байсан. Манай улсын шахмал түлшний 2014 онд батлагдсан стандарт байдаг. Үүнийг сайжруулж энэ оны өнгөрсөн тавдугаар сард шинэчлэн дахин баталсан.

    -Энэ зун бороо хур элбэгтэй байсан нь үйлдвэрлэж нөөцөлсөн шахмал түлшний чанарт нөлөөлсөн үү. Барьцалдуулагч бодисыг ус чийг нэвтрэхгүй газар хадгалах горимтой гэсэн?

    -Та бүхэн мэдэж байгаа. Долоо болон наймдугаар сард тувт бороо орсон. Шахмал түлшний нэг онцлог нь бороонд норж болохгүй. Хэрэвзээ норох юм бол задарна. Наранд задгай хэт удаан байж болохгүй. Илчлэг нь буурах, бат бөх нь хэврэг болно. Үйлдвэрийнхээ талбай дээр давхарлаж хураагаад юмаар бүтээж байсан. Үүний дараа зургаан дүүрэг рүү тарааж, ачиж буулгасан. Анхнаасаа бороо шороонд хураагдаад удаан байсан түлш олон удаагийн ачилт зөөлтөөр бат бөх нь сулраад уутан дотор үйрмэг гарсан. Энэ асуудлыг яаж зохицуулж байна вэ гэхээр нунтагаа өөрт ойр байрлах цэгүүддээ буцааж өгөөд шинэ түлшээр солих…

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ