Сайжруулсан түлшинд угаартсан гэх айлуудын хэрэглэж байсан түлшнээс дээж аван 3 лабораторид шинжлүүлэхэд зөрчил илэрсэнгүй

Сайжруулсан шахмал түлшнээс дээж аван АМГТГ-ын харъяа лаборатори, Биологийн төв лаборатори, барьцалдуулагч, холигч бодисыг Гаалийн төв лабораторид хийлгүүлсэн шинжилгээний дүгнэлтийг Нийслэлийн засаг даргын Байгаль, орчин хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн нар танилцууллаа.

Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-уул дүүргийн 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харъяа лаборатори, Биологийн төв лаборатори, барьцалдуулагч, холигч бодисыг Гаалийн төв лабораторид Сайжруулсан шахмал түлшний MNS 5679:2019 стандартын дагуу шинжлүүлжээ.

Улсын байцаагч нарын дүгнэлт үүн дээр үндэслэж гарах юм.

Геологийн төв лабораторид Чингэлтэй дүүрэг дэх угаартаж, нас барсан гэх дуудлага ирсэн айлаас таван дээж, БЗД-1, Хан-Уул дүүргээс нэг, Сонгинохайрхан дүүргээс нэг, нийт есөн дээжийг шинжлүүлэхэд:

  • Чийглэг нь 1.9-3.2
  • Үнслэг нь стандартын дагуу  29 буюу түүнээс бага байх ёстойгоос 23-24
  • Дэгдэмхий чанар стандартын дагуу 22 буюу түүнээс бага байх ёстогоос  18.9-20.3
  • Хүхэр нь нэгээс бага байх ёстойгоос 0.95-1.4 гарсан. Чингэлтэй дүүргийн нэг дээж дээр хүхрийн агууламж нь 1.4-тэй гаржээ.

Ашигт малтмал газрын тосны харъяа лабораторид угаартсан гэсэн сайжруулсан шахмал түлш, болон “Тавантолгой Түлш” ХК-ийн хоёр үйлдвэрийн нунтаг түүхий эдээс дээж авч шинжлүүлэхэд:

  • Чийглэг нь стандартын хувьд 10 байх ёстойгоос нунтаг медлингд 1.5, бүтээгдэхүүнд 3,
  • Үнслэг нь стандартын дагуу 29-өөс бага буюу тэнцүү байх ёстойгоос түүхий эдэд 19, бүтээгдэхүүнд 23.1
  • Дэгдэмхий чанар нь стандартын дагуу 22 буюу түүнээс бага байх ёстойгоос бүтээгдэхүүнд 19.2
  • Хүхэр нь 1 буюу түүнээс дор байх ёстойгоос сайжруулсан шахмал түлшинд 0.82 гаржээ.

Гаалийн төв лабораторид сайжруулсан шахмал түлшний холбогч бодис болох SB цардуулыг шинжлүүлэхэд:

Уг дээж нь цардуул болон шаварлаг эрдэс агуулж байна. Click To TweetОрганик цардуул нь угаар гаргадаггүй.

Мөн хэвлэлийн хурлын үеэр Даваасүрэн “Өчигдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооноос нэг айлын хоёр хүүхэд угаартлаа гэсэн дуудлага ирж хордлого тайлах эмчилгээ хийгдээд гарсан. Иргэн Д “Манайх 10 дугаар хорооны 10 дугаар гудамжны долдугаар сургуулийн борлуулалтын цэгээс авсан, түлээд унтахдаа байшингийн яндангийн хоолойгоо хааж унтсан. Хажуу айл нь бас тэр газраас авч түлдэг. Нэг газраас нэг ижил түлш аваад түлэхэд нэг нь л хордсон байгаа нь хэрэглээгээ анхаарахгүй бол энэ асуудал цаашид үргэлжилнэ” гэж хэллээ.

Ж.Батбаясгалан “Өчигдөр шөнийн байдлаар хордлоо, угаартлаа гэсэн төрөл бүрийн 11 дуудлага ирсэн байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны бүх төрийн албан хаагчид, Цагдаагийн газар, ОБЕГ, НМХГ-ынн бүх нэгжүүд гэр хорооллын айл өрхүүдэд зуух, халаалтын пийшинтэй айлуудад зөвлөгөө хүргэж ажиллана. Энэ түлш маань ахуйн хэрэглээний бүх зууханд таарна, харин зуухны аюулгүй байдлын асуудал хөндөгдөөд байна” гэсэн юм.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр 2019 оны аравдугаар сарын тавны байдлаар 12 хүн гэр, сууцандаа угаартаж нар баржээ. Click To Tweet

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ