• Саудын Арабын эмэгтэйчүүд эрэгтэй харгалзагчгүйгээр зочид буудалд өрөө захиалах эрхтэй боллоо

    Саудын Арабын засгийн газраас тус улсын эмэгтэйчүүд улс дотроо аялж байхдаа бие даан зочид буудалд өрөө захиалах, харин гадаадын аялагчдын хувьд заавал гэрлэлтийн баталгаа шаардахгүйгээр нэг өрөө захиалах шинэ журмыг хэрэгжүүлэ эхэлжээ.

    Өнгөрсөн долоо хоногоос анх удаа эдийн засгаа тосны үйлдвэрлэлэээс хараат бус болгож, салбаржуулах зорилгоор олгож эхэлсэн жуулчны визтэй холбогдуулан ийнхүү журмыг шинэчилжээ. Саудын Арабын Аялал жуулчлал, Үндэсний өв соёлын зөвлөл шинэ журмыг Ням гарагт твиттер хуудаснаа нийтэлжээ.

    Ийнхүү тус улсын эмэгтэйчүүд ганцаараа явж байгаа тохиолдолд бие даан буудлын өрөө захиалах боломжтой болсноос гадна хэрвээ эрэгтэй харгалзагчтайгаа явж байгаа тохиолдолд тухайн эмэгтэйчгээс ямар нэгэн бичиг баримт шаардахгүй гэнэ.

    Дэлхийн 49 орны иргэд визээ онлайнаар эсвэл хил дээрээс авах боломжтой болсон бол бусад улсын иргэд өөрт хамгийн ойр Саудын Арабын элчин сайдын яамнаас виз авах юм байна.

    Гадны жуулчдыг татах зорилгоор аялалын зорилгоор Саудын Арабд зорчиж буй эмэгтэйчүүдийн хувцаслалтад тавигддаг хатуу шаардлагыг зөөлрүүлж, мөр, өвдөг гарсан хувцас өмсөхийг зөвшөөрч байгаа аж.

    Эх сурвалж: abcnews

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ