• Баян-Өлгий аймгийн Бугат сум засаг даргагүй өвөлжих үү

    Баян-Өлгий аймгийн Бугат сум засаг даргагүй удаж байна. Уг нь тус сумын  ИТХ хуралдаанаас  Б.Eрланыг сумын засаг даргаар томилуулах тухай тогтоол гарсан ч аймгийн засаг дарга өнөө хүртэл томилохгүй байгаа аж.

    Тодруулбал, тус тогтоолд “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 18.1.1-г үндэслэн сумын ИТХ 10-р хуралдаанаас тогтоох нь:

    1. 2019 оны 6 сарын 28-ний өдрийн 10-р хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 56 хувийн саналаар Бекболат овогтой Eрланыг сумын засаг даргаар нэр дэвшүүлсүгэй.

    2. Бекболат овогтой Eрланыг сумын засаг даргаар томилуулахаар аймгийн засаг дарга: А. Гылымхан-д уламжилсугай. Дарга: Х. Хавдалмурат гэсэн гарын үсэгтэй Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ-ын хуралдааны тогтоол ” гарсан байна.

    Харин аймгийн засаг дарга ямар эрх ашгийн үүднээс Бугат сумын засаг даргыг одоо хүртэл томилоогүй байгаа нь сонин. Энэ тухай бид үргэлжлүүлэн мэдээллэх болно.

    Arslan.mn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ