Тугалаа аврах гэсэн таван заан хүрхрээнээс унаж үхжээ

Тайландын өмнөд хэсэгт гурван настай зааны тугалыг аврах гэж оролдож байгаад насанд хүрсэн таван заан унаж үхжээ. Хео Нарокийн Кхауай үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 300 орчим зэрлэг заан амьдардаг бөгөөд тэдгээр таван заан хүрхрээ рүү унаж осолджээ.

Нялх заан эхлээд гүн ёроол руу унасанд түүнийг аврахаар том заанууд явсан ч тийнхүү унасан гэж BBC News мэдээллээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар амьтад сүрэггүйгээр амьдрахад хэцүү байх болно.

Түүнчлэн заануудад ойр дотныхон нь үхсэн байхад амьд үлдэх хэцүү байдаг аж. Ослын дараа хүрхрээ түр хаагдсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ