Хоёр хүн баавгайд бариулсан нутгийн малчдыг нэг газраа төвлөрч буухыг зөвлөжээ

2019-10-04
Энэ сарын 3-нд буюу өчигдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт Сибирийн хар баавгай малчин айл руу халдсан хэрэг гарчээ. Click To Tweet

Энэ талаар аймгийн цагдаагийн газраас тодруулахад “цагдаагийн алба хаагчид тус хэргийг шалгах үйл ажиллагааг явуулж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Орон нутгийн иргэд болон Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын Байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн албан хаагчид 24 цагийн турш эргүүл хийж, иргэдэд сэрэмжлүүлж ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар баавгай дайрснаас аав, хүү хоёр амиа алдсан бөгөөд гэрийн ойролцоогоос аавынх нь биеийн хэсгийг олсон. Хүүхдийнх нь цогцос олдоогүй гэх мэдээллийг өгөөд байна.

Өнөөдрийн байдлаар Алтанбулаг, Жавхлант, Хүдэр, Сант, Хушаат, Ерөө зэрэг сумдын нутагт малчдын намаржаа руу орж иржээ. Иймд баавгайн халдлагаас иргэд, малчдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлсэн байна. Click To Tweet

Үүнд:
1. Малчид тухайн бүс нутгаас нүүх
2. Бүс нутгаас нүүхгүй бол нэг дороо төвлөрч буух
3. Айл өрхүүд орой үдшийн цагаар май, гал гаргах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх
4. Орой үдшийн цагаар хариуцлагатай жижүүр томилж ажиллуулах,
5. Машин, мотоциклоо асахад бэлэн байлгах,
6. Үргээлэг хийх энгийн арга хэмжээ авах
7. Хоорондоо байнгын холбоотой байх
8. Баавгайг алж устгахгүй байх
9. Идэш тэжээлийн зүйл өгөхгүй байх
Иргэд намрын улиралд самар жимс дагалт баялгийг түүх, хадлан бэлтгэх, төмс хүнсний ногоо үр тариа хураах зорилгоор хөдөө, орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна гэжээ Click To Tweet.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ