• ХонгКонгийн Засгийн газраас олон нийтийн цуглаанд масктай оролцохыг хориглолоо

    Хонгконгийн Засгийн газраас олон нийтийн цуглаан дээр маск өмсөхийг хориглосон шинэ хоригийг өнөөдөр шөнөөс эхлэн хэрэгжүүлж эхлэхээр болсон тухай мэдээлээ.

    Сүүлийн дөрвөн сарын турш үргэлжлээд буй Хонгконг тэмцэлд оролцогчид баривчлагдахаас айн царайгаа нуух, нулимс асгаруулагчаас хамгаалахын энгийн шүүлтүүргүй болон шүүлтүүртэй маскыг зүүж байгаа.

    Эрх баригчдын зүгээс өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа иргэний үймээн самууныг хяналтандаа авахын тулд энэхүү хоригийг санаачилжээ. Хэрвээ энэ хуулийг зөрчвөл нэг жил хоригдох ял эсвэл 25 мянган хонгконг долларын торгууль төлөхөөр тусгажээ. Click To Tweet

    Эрүүл мэндийн болон шашны зорилгоор өмссөн бол ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэнэ. Хэрвээ цагдаагийн ажилтан тухайн хүнийг өөрийн царайгаа нуухын тулд маск өмсөж байна гэж үзвэл маскаа тайлахыг шаардаж, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд баривчлах арга хэмжээ авах юм. Шинэ журмыг гаргахдаа хагас зуун жилийн өмнө хэрэглэгдэж байсан Британийн колоничлолоын үеийн Онцгой байдлын тухай хуульд үндэслэх гэнэ.
    Маск зүүхийг хориглосон хуулийн хэрэгжилтийн талаар 27 настай тэмцэгч “Цагдаа нарын харгислал улам газар авч байна, маск зүүхийг хориглосон хуулийг баталсан нь тэмцэгчдийг айлгах зорилготой байна” гэж хэлжээ.
    Эх сурвалж: reuters

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ