• ЗХЖШ-ын даргад Д.Ганзоригийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр “Цэргийн нэгдсэн холбоо”,”Үндэсний фронт” ТББ-ууд яригдав

    Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.Ганбат нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сард гаргасан. Түүний оронд бригадын генерал Д.Ганзоригийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм.

    Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд генерал Б.Баярмагнай нарын байгуулсан Үндэсний фронт, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Цэргийн нэгдсэн холбоо зэрэг хоёр ТББ-ыг шүүмжиллээ. Click To Tweet

    Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол Улс нэгдмэл тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Хамгийн улстөржилтөөс хол байх ёстой цэргийн мөрдөстэй хүмүүс Цэргийн нэгдсэн холбооны гишүүнээр нэгдэх эрх байдаг юм уу. Үндэсний фронтод манай ерөнхийлөгчийн ойр дотны хүмүүс орсон байна. Энэ юу болоод байна вэ. Иргэний дайнд бэлдээд байна уу” гэж асуув.

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хариуд ньЕрөнхийлөгч ямар нэгэн эвсэл, холбоонд байхгүй. Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу ТББ –ыг байгуулах нь нээлттэй. Цэргээс халагдсан хүмүүс ТББ байгуулж болно. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй учраас  энэ талаар хариулах боломжгүй” гэх хариултыг өгсөн.

    ХЗДХ-ийн Ц.НямдоржГенерал цолтой хүмүүс холбоо байгуулаад явж байгаа нь ноцтой асуудал шүү. Ямар фронт байгуулж, хэнтэй тэмцэлдэх гээд байна. Генерал цолтой хувцас өмсөөд ингэж явж болох уу. Одоо томилогдох гэж байгаа хүн үүнийг анхаараарай” гэв.

    Харин Ерөнхий сайдын тэргүүлдэг “Цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын талаар УИХ-ын гишүүн А.Ундраа “Цэргийн нэгдсэн холбооны салбарыг аймаг болгонд байгуулаад түүнийг нь Засаг дарга ахалж байгааг гайхаж байна. Аймгийн Засаг дарга нар улс төрийн албан тушаалтан. Салбар зөвлөлийн даргаар Засаг дарга нар байх нь зөв юм уу” гэв. Үүний хариуд ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.Ганзориг “ТББ-уудын үйл ажиллагаа манай улсын одоогийн мөрдөж буй хууль, эрх зүйн хүрээнд явж байгаа. Цэргийн нэгдсэн холбоо, Засаг дарга нар нэгдсэн холбооны тэргүүн болж байна гэсэн асуултад хариулах боломжгүй байна. Учир нь зарим асуудал нууцын зэрэглэлд ордог учир танд тусгайлан илтгэж болно. Батлан хамгаалах салбарын хуульд эх оронч үзлийг хөгжүүлэх үндсэн чиглэл бий. Залуусыг эх оронч болгон хүмүүжүүлэх чиглэлд бид анхаардаг” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ