• Хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөө авна

    Монгол Улс даяараа 2019 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны өдрүүдийг залуучуудын хөгжлийн сар болгон тэмдэглэн өнгөрүүлсэн.

    Энэ үйл ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс 10 санал санаачлага дэвшүүлсний нэг нь байгууллага, аж ахуйн нэгжүүд албан хаагчдынхаа хүүхдийн төрсөн өдрөөр 1 өдрийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж ажиллах явдал байв. 

    Хан-Уул дүүргийн хэмжээнд энэхүү санал санаачлагыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Усан спорт сургалтын төв, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүд дэмжиж тушаал шийдвэрээ гарган ажиллаж байгаа аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ