• “Улаанбаатарын өнгө-2019” хүүхдийн номын анхдугаар наадам болно

    Наадмын үеэр   “Бумбардай” хүүхдийн номын зохиолч Н.Эрдэнэбаяр ,   НҮБ-ийн төслөөр номоо хэвлүүлсэн,” Бөөлхөний зүүдний найзууд” номын зохиогч Б.Энхжаргал нар амжилт, туршлагынхаа тухай сонирхолтой лекцүүд тавих аж.

    Мөн “Амар Инвестмэнт” ХХК-ийн захирал Ч.Сайхнаа,  Туркийн “Калем” агентлагийн захирал Нэрмин Моллаоглу  нарын зэрэг олон  сонирхолтой лекц  ч хүлээж байна.

    Монголд хамгийн анх удаа хүүхдүүд өөрсдөө ном бүтээх уралдааныг NepkoKids -ээс санаачлан  зохион байгуулсан бөгөөд   наадмын үеэр  шалгарсан бүтээлүүдэд шагнал гардуулах аж.

    Уншигч та доорх 3 асуултанд хариулснаар ЭНД (https://forms.gle/G3cg8SsQCtQHSrgr9) дарж бүртгүүлэн уг наадмыг үзэх урилгын эзэн болох боломжтой аж.

    1. Доктор Сьюз нэрээр дэлхийд танигдсан Америкийн нэрт зохиолч, хүүхдийн зурагт ном бүтээгч, зураачийн жинхэнэ нэр хэн бэ?
      2. Хамгийн анх бичгийн машинд бичигдэн хэвлэгдсэн уран зохиол юу вэ?
      3. Дэлхийн хүүхдийн утга зохиолын салбарт Нобелийн шагналтай эн зэрэгцэхүйц хэмээгддэг ямар шагнал байдаг вэ?

    Дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу.

    #Улаанбаатарынөнгө2019 Хүүхдийн номын анхдугаар наадмын тасалбар худалдаалж буй цэгүүд:
    1. ICC Tower-ийн 1 давхар Нэпкогийн номын дэлгүүр
    2. Blue Sky-ийн баруун талд Nitro B coffee

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ