• ХӨСҮТ-д томуугийн вакциныг 15 мянган төгрөгөөр хийж эхэллээ

    Энэ жил улсын хэмжээнд ДЭМБ-ын гэрчилгээтэй БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн 159 мянган хүн тун томуугийн вакциныг хүлээн авч, сайн дурын дархлаажуулалт эхэллээ.
    Вакцинд зорилтот болон эрсдэлт бүлгийн хүн ам болох бага насны  хүүхэд, ахмад настнуудад томуугийн дэглэлт эхлэхээс өмнө хамрагдах юм. Үүнээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, зургаан асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна.

    Иргэн өөрийн хүсэлтээр вакцинд хамрагдахыг хүсвэл ажлын өдрүүдэд 8:30-14:30 цагийн хооронд ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетад ирж хамрагдана уу. Улирлын томуугийн эсрэг вакцин нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ