
“Арсенал”-ын довтлогч Пьер-Эмерик Обамаянг сүүлийн 17 тоглолтондоо 17 гоол оруулжээ.
Довтлогч энэ хугацаанд “Манчестер Юнайтед” багийн нийт оруулсан гоолоос ч илүү олон гоол оруулсан аж. “Улаан чөтгөрүүд” энэ хооронд 15 гоол оруулж.
Обамаянг мөн 1997/98 оны улиралд Деннис Бергкампын тогтоосон Премьер лигийн 7 тойрогт (7 гоол) -ийн рекордыг давтжээ.
Габон довтлогч есдүгээр сарын 30-нд “Олд Траффорд”-д болсон Премьер лигийн тоглолтын үеэр “Манчестер Юнайтед”-ын хаалганд гоол оруулсан.
Одоогийн байдлаар Английн аварга шалгаруулах тэмцээний лигийн хүснэгтэд “Арсенал” 12 оноотой 4-р байранд, “Манчестер Юнайтед” 9 оноотой 10-р байрт бичигдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.