• Лос Анжелес хотод хуванцар соруулыг хоригложээ

    Лос Анжелесийн эрх баригчид зоогийн газар, баар, түргэн хоолны газрууд үйлчлүүлэгчдэдээ ундааг хуванцар соруулаар соруулахгүй байхыг санал болгожээ.

    Шинэ дүрмийг Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом өнгөрсөн онд эхлүүлсэн хуванцартай тэмцэх ажлын нэг хэсэг болгон баталжээ. Тэрбээр 2018 оны 11-р сард ресторануудад хуванцарын хэрэглээг багасгах тухай хуульд гарын үсэг зурсан байна. Эхлээд Лос Анжелесын түргэн хоолны сүлжээнд хязгаарлалт тавьснаар цаашаа явжээ. Одоогийн байдлаар торгуулийн хэмжээ бага байгаа ба нэг зөрчилд 25 доллар, жилдээ 300 доллараас хэтрэхгүй байгаа аж.

    Одоогийн байдлаар  зөвхөн Калифорнид төдийгүй Малибу, Сан-Францискод бүрэн хориг тавьсан бөгөөд Сиэттл, Вашингтон муж ч уг санаачлагыг эхлүүлсэн байна.

    Lonely Whale Campaign кампанит ажлын тайланд дурдсанаар дэлхий дээр өдөр бүр 500 сая орчим хуванцар соруул хаядаг бөгөөд энэ нь бүх хуванцар хаягдлын 4 хувийг эзэлдэг ажээ. Энэ нь  хэдэн мянган жил задрал үргэлжилж болзошгүй гэж байгаль орчныхон анхааруулж байна.

    Калифорнид энэ нь тамхины сав, хоолны сав баглаа боодол, таг, уут, хуванцар аяганы дараа нийтлэг хог хаягдлын дөрөвт орж байжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ