• Тайландын Азийн жуулчдыг ихээр татдаг Цагаан хоолтнуудын фестиваль энэ бямба гарагт болно

    Тайландын Пукетэд болох энэхүү фестивальд Хятадын олон тооны жуулчид ирж, ойролцоогоор хоёр тэрбум орчим батыг аялал жуулчлалаас олохоор тус газрын Аялал жуулчлалын холбооноос урьдчилан тооцоолжээ.  Хоёр тэрбум бат нь 65 сая ам.доллартай тэнцэнэ.

    Фестиваль нь энэ сарын 5-7-ны өдрүүдэд үргэлжилнэ.

    Мөн Хятадаас гадна Сингапур, Малайз зэрэг бусад Азийн улс орнуудаас ирэх жуулчдыг хүлээн авахаар тооцоолон, бэлтгэл ажлаа хангаад буй. Гаднаас нь харахад олон тооны жуулчдыг татах гэсэн бас нэгэн оролдлого байж болох ч цагаан хоол идэж биеэ ариусгах, биеийн хэсгүүддээ их хэмжээний сэлэм, жад гэх мэт хурц үзүүртэй зүйлсийг хатгаж оюун санаа, сүнсээ ариутгах зорилготой аж. Өөрсдийгөө өвтгөх маягаар биенээсээ муу ёрын бүхий л зүйлийг зайлуулдаг гэж үздэг ажээ.  Өдөрлөгийг анх 1800-аад оны үед Хятадын нэгэн дуурийн цагаачид анх зохион байгуулсан гэж ярьдаг.

    Эх сурвалж: bangkokpost

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ