• Шинзо Абэ Ши Жиньпинийг Японд төрийн айлчлал хийхийг хүсэн хүлээж байна гэжээ

    10-р сарын 2-нд Токио хотноо Японы ерөнхий сайд Абэ Шинзо Хятадын сэтгүүлчид сурвалжилга өгчээ. Абэ Японы ард иргэдийн нэрийн өмнөөс БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд халуун баяр хүргэж, Япон, Хятадын харилцаа улам бэхжихийг хүссэн байна.

    Ирэх оны хавар Ши Жиньпин дарга Японд төрийн айлчлал хийхийг Японы ард иргэд хүсэн хүлээж, айлчлал амжилттай болохыг хүсэн ерөөж байна гэж Абэ хэлжээ.

    Абэ Японы ард иргэдийн нэрийн өмнөөс БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр, олон нийтийн цэнгүүн амжилттай болсонд баяр хүргэсэн байна.

    Япон, Хятадын харилцааны талаар Абэ “Япон, Хятад хоёр орон 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, хоёр орны иргэд ч харилцан бие биеэ илүү сайн ойлгох болсон юм. Хоёр орны эдийн засаг, худалдааны солилцлоо улам нягтарлаа. Бид энэ хөгжлийн хандлагаа үргэлжлэн баримтлах ёстой” гэжээ.

    Ши Жиньпин дарга Японд төрийн айлчлал хийхийг хүсэн хүлээж байна. Энэ айлчлал Япон, Хятадын харилцааны шинэ хуудсыг сөхөх болтугай. Өнөөгийн байдлаар Япон, Хятад хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа олон төрөлжлөө, энэ нь хоёр орны харилцааны хөгжлийг улам бэхжүүлж байна. Япон, Хятадын харилцаа улам бэхжин хөгжихийг хүсье гэж Абэ онцолсон аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ