УИХ зургаан сараас хойш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг гурван сар орчим хэлэлцээд ард нийтийн санал асуулгад оруулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсан. МАН-ын бүлэг хуралдаад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Улмаар ард нийтийн санал асуулга явуулахаар болж байна.
Социологийн судалгаа явуулахад оролцсон 10 хүн тутмын 9 нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар баталсан нь зүйтэй гэж үзсэн. Тийм учраас ард нийтийн санал асуулгаар батлуулах нь хамгийн зөв гэж үзэж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа.
Хоёрдугаарт ЗХЖШ-ын дарга эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Д.Ганзориг гэдэг хүнийг ЗХЖШ-ын даргаар томилох асуудыг зөвшилцөхөөр оруулж ирсэн. Энэ саналыг бүлгийн гишүүд дэмжсэн шийдвэр гаргалаа” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.