• Социализмын билэг тэмдэг шахуу байсан дуучин Карел Готт нас баржээ

    Чехийн дуучин Карел Готт 81 насандаа таалал төгсөв гэж Чехийн хэвлэлүүд түүний эхнэр Иван Готтовын үгнээс иш татан мэдээлжээ.

    Дуучны эхнэр хэлэхдээ “Миний зүрх сэтгэл гүн гашуудлаар дүүрэн байна, хайрт нөхөр Карел Готт маань биднийг өчигдөр шөнө дундын өмнө орхисон гэж мэдэгдэж байна” гэжээ.

    Карел Готт нь соц нийгмийн үед ЗХУ болон соцлагерийн орнуудад алдартай байсан бөгөөд хэдэн арван удаа аялан тогложээ. Тэрбээр 300 орчим цомог гаргажээ. Ноён Готт Александровын нэрэмжит Оросын армийн Дуу бүжгийн чуулгын хамт зарим дуугаа дуулжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ