• Жүдо бөхийн холбооны нарийн бичгийн даргаар Б. Ууганбаатарыг томиллоо

    Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр шинэ ерөнхий нарийн бичгийн даргаараа Б.Ууганбаатарыг томиллоо.

     Баасанжавын Ууганбаатар нь 1971 оны III сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод мэндэлж , 1989 онд нийслэлийн 45 дугаар сургууль , 1999 онд Их шавийн дээд сургуулийг багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгсчээ.

    Б.Ууганбаатар нь 12 настайдаа хуучны Спорт сургалтын төвд Дамбын Гансүхийн жүдо бөхийн секцэнд хичээллэн , улмаар өсвөр , залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж явжээ.

    Мөн тэрээр гавъяат Д.Баатаржав багшийн “Харцага” клубт 1989-1993 онд тамирчин, 2000-2007 онд “Аварга” дээд сургуульд жүдогийн дасгалжуулагчаар ажилласан. Монгол-Лаосын Үндэсний олимпийн хороодын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2007-2011 онд Вьентьян хотноо тус улсын шигшээ багийн дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж Зүүн өмнөд Азийн наадмын жүдогийн анхны мөнгө , хүрэл медалийг Лаос улсад авчирсан.

    Б.Ууганбаатар нь 2000 оноос шүүгчийн замналаа эхэлж , 2003 онд олон улсын шүүгчийн болзлыг ханган , Инчёон~2014 Азийн наадам , залуучуудын АШТ зэрэг хорь шахам олон улсын тэмцээнд шүүгчээр уригдаж байсан юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ