• Фэйсбүүкийнхээ аюулгүй байдлыг сайжруулах 5 тохиргоог мэдээд ав

    Сошиал хаягаа өдөр тутам идэвхтэй хэрэглэдэг хүмүүсийн  амьдралын хэв маяг, хэдэн хүүхэдтэй, хаана ажиллаж, сурдаг гээд бүхий л зүйлийг мэдэх боломжтой болсон. Тэр дундаас сүүлийн таван жилд фэйсбүүк хэрэглэгчдийн тоо эрчимтэй өсөж, Монгол дахь хамгийн олон хэрэглэгчтэй сошиал медиа платформ болжээ. 2019 оны байдлаар фэйсбүүкт Монгол улсаас шинээр бүртгүүлж буй хэрэглэгчдийн тоо 1.5-2 сая байна гэж фэйсбүүкийн хэрэглэгчдийн статискийн хэсэгт харуулжээ.

    Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бид сошиал орчин дахь хувийн аюулгүй байдлыг орхигдуулж огт болохгүй.  Цахим орчинд хувийн аюулгүй байдлыг хамгаалахдаа дараахь 4 зарчмыг мөрдөхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зөвлөж байна.

    1. Нийгмийн сүлжээн дэх хувийн аккаунтыг тохиргоог сайжруулах
    2. Нийтэд харагдах постоороо гэрийн хаяг, РД гэх мэт хувийн мэдээллээ дэлгэхгүй байх.
    3. Том жижиг үсэг тоо тэмдэгт оролцуулан аль болох олон оронтой байхаар нууц үгээ сайжруулааарай.
    4. Бусдын төхөөрөмж дээр нэвтэрсэн бол заавал Log out хийж гараарай.

    Харин нийгмийн сүлжээн дэх хувийн аккаунтын аюулгүй байдлын тохиргоог сайжруулах тал дээр дараахь 5 тохиргоог заавал хэрэгжүүлэхийг зөвлөе.

    1.Хэн ч хамаагүй зургандаа tag-лаж, timeline дээр чинь утга, учиргүй пост хийдгийг зогсоох тохиргоо

    Зурагт tag-лагдсанаа өөрөө эхлээд харж, timeline дээр харагдуулах эсэхийг шийдэх

    Timeline дээр хэн пост хийж болох вэ гэдгийг шийдэх

    2. Хувийн мэдээллээ ажлынхан, хамтран ажиллагсадаасаа эсвэл амьдрал дээр жинхнээсээ найз биш сошиал найзаасаа нуух тохиргоо

    Бүх найзуудаа дотны найзууд, хамтран ажиллагсад, эсвэл зөвхөн цахим орчин дахь найзууд гэж хуваан ангилснаар постоо хэнд харуулахаа сонгох боломжтой.

    3. Stalker буюу чимээгүйхэн гэтэгчдээс өөрийгөө хамгаалах

    Ирээдүйд хийх постыг зөвхөн найзууд чинь эсвэл чи өөрөө харах тохиргоо

    Танихгүй хүнээс найзын хүсэлт ирэхээс зайлсхийж, зөвхөн найзуудын найзууд хүсэлт явуулах боломжтой болгох тохиргоо

    4.Фэйсбүүкийн найз биш ч найзын хүсэлт явуулан “a pending friend request” жагсаалтад орчихсон бол ирээдүйд таны нийтлэх зураг, бичлэг зэргийг бүгдийг харах боломжтой учраас нэг бол зөвшөөрөх, үгүй бол татгалзах

     

    5. Өөр хүн таны аккаунтаар орохоос сэргийлэх тохиргоо

    Байнга ордог гар утас, компьютераасаа эсвэл өөр байршлаас орох үед таньд мэдэгдэл ирнэ. Хүсвэл утсандаа код авдаг болгож болно.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ